-
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Балба Улсын Худалдаа, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Мадху Кумар Марасини (Madhu Kumar Marasini), Балбын Пашмина үйлдвэрлэгчдийн ассоциацийн ерөнхийлөгч ноён Вижой Кумар Дугар (Vijoy Kumar Dugar), Олон улсын худалдааны төвийн хөтөлбөрийн зохицуулагч ноён Видур Гимирэ (Vidur Ghimire) нарыг хүлээн авч уулзав.
-
2023 оны 1-6 сард Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдүүдэд аваагүй сарын мөнгийг долоодугаар сарын 7-нд нөхөн олгоно.
-
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан.
-
Өнөөдөр буюу долоодугаар сарын 03-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.
-
Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотой төслийн нээлт болон сургалт энэ сарын 26-29-нд боллоо.
-
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Томас Крэхан нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
-
НЗДТГ, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг сайжруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгууллаа.
-
НЗДТГ, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг сайжруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгууллаа.
-
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дах удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурал боллоо.
-
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
-
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна.
-
Киргизстан Улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ.