-
Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ.
-
Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хугацаанаасаа өмнө буюу наймдугаар сарын 13-ны 06:00 цагт дуусгаж хөдөлгөөнийг нээлээ.
-
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай хийж буй ээлжит “Өглөөний уулзалт”-аар Монголын уул уурхайн ассоциацитай уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
-
Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээллээ. Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөлөө.
-
Цахим орчинд 70 сая гаруй дагагчтай, Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin “Nas Summit-2023” арга хэмжээг зохион байгуулахаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 13-нд Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.
-
Чингис хаан Үндэсний музейд 2023 оны наймдугаар сарын 12-нд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсаны "Монголын нууц товчоон судлалын ном зүй" хэмээх бүтээлийн нээлт боллоо.
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 28. Сумьяа гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.
-
Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал “Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвээр үргэлжиллээ. Тус нэгдлийн харьяа төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон Засгийн газрын холбогдох агентлагуудын төлөөлөл нэг дор цуглаж, асуудал бэрхшээлээ ярилцлаа.
-
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний хагас жилд 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 (21.0%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 23.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
-
“Дижитал медик” ХХК-аас Мал эмнэлгийн нэгдсэн систем /MAHIS/-ийн ашиглалтын төлбөрийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс авах тухай мэдэгдэл гаргаж, манай өмчийн системд нэмэлт хөгжүүлэлт хийсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газартай албан ёсоор ярилцан тохиролцсон албан ёсны байр суурь биш болно.
-
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
-
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүхээр болсон байна.
-
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 11-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21,27,29 дүгээр хороодод 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр гаргаад байна.