-
“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дугээр сарын 06-10-ны өдрүүдэд
-
Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зарлав. Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тайлбарлав.
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа.
-
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгөв.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 02-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
-
Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Тус нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр бааз гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна.
-
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд 6 сарын 30-наас эхлэн 8 аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Тус онгоцны буудал 2011 онд ашиглалтад орсон
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.
-
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж буй. Үүнээс Бага тойруугийн нийт 2600 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байгаа. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллав.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.
-
Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан.
-
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 01-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Ховд аймаг бүх сумаа аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьжээ. Тодруулбал, 17 сумаас 13 нь авто замтай болж байгаа юм. Ховд, Эрдэнэбүрэн сумын авто замын ажил ид өрнөж байгаа бол өнгөрсөн жил эхлүүлсэн Чандмань сумын замын ажил хурдацтай үргэлжилж Хөтөл уснаас Зэрэг гол чиглэлд хучилтаа хийж эхэллээ.