-
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхлэх гэж байна.
-
2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөл, Тэрхийн цагаан, Ойгон, Увс, Хөх нуур /Баянхонгор/ болон Түргэн, Хархираа, Хариг, Чулуут, Байдраг зэрэг голууд 35-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
-
Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах, хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж буй.
-
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
-
ЭХЗХ-оос Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2022 оны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл, Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг төрийн захиргааны төв байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах хурлыг 2023 оны тавдугаар сарын 11-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүд ажиллаж байна.
-
Латин Америкийн орнуудад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын анхдугаар уулзалт 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Панама сити хотноо зохион байгуулагдав.
-
Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2023 оны тавдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
-
Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан.
-
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүсгэн байгуулсан “Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын хөгжлийн бүс зөвлөл” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
-
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
-
УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх сарын 30-наас мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай бэлтгэл ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо холбогдох
-
Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.