-
НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ.
-
Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.
-
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн Удирдах зөвлөлийн 44 дүгээр уулзалт энэ сарын 17-18-ны өдөр цахим хэлбэрээр (zoom) зохион байгуулагдлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, сайдын зөвлөх Н.Цэрэнбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг нар оролцсон юм.
-
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна /2021.02.19/
-
Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэдийг дараах байршлуудад хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулж байна. Та бүхэн идэвхтэй оролцоно уу.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв.
-
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 120.000 иргэнээс PCR шинжилгээ аваад байна.
-
ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай одоогоор харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас мэдэгдсэн байна.
-
Хотын дарга энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажилласан. Тус хорооны иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдсан байна.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-
Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.