-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “ЦӨӨВӨР” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 5. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
-
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчидэд өгөх зөвлөмж
-
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах 14 салбарын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт (2021.2.15-23 ны хооронд)
-
Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй. Ийм учраас 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийгдэх боломж бүрдэнэ.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
-
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн дундах халдварын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалтыг хийж буй билээ. Энэ хүрээнд 2021.02.11-2021.02.14 өдрийг хүртэлх дөрөв хоногт нийт 109,068 өрхөөс шинжилгээ авч 11 хүнээс халдвар илрүүлээд байна. Үүний 6 нь эхний гурван өдөрт илэрсэн бол дөрөв дэх өдөр тэдгээрийн ойрын хавьтал бүхий гэр бүлийн 5 хүнээс халдвар нэмж илэрлээ.
-
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хамруулна. Шинжилгээг 10 суурин цэг, 50 явуулын баг авах юм.
-
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 4. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.
-
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна /2021.02.15/
-
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна /2021.02.14/
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
-
Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Mонгол Улсад "COVID-19" цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд зориулсан 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд дараах үүрэг чиглэлийг өглөө.