
УИХ-ыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав. Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгссөн. 2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш чиглэлээр суралцаж төгссөн. 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2018 онд тус академийг төрийн удирдлагын магистраар сурч төгсчээ. 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажилласан бөгөөд 2013 оноос Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.
Ц.Сандаг-Очир нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байсан. 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр санал, нэр дэвшигчээс асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Санал болгох
-
Энэ 7 хоногт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт ул...
Сэтгэгдэл