-
Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс намрын мод тариалалтыг зохион байгуулж эхэллээ. Тус үйлдвэрийнхэн энэ намар үйлдвэрийн бүс дэх цех нэгжүүдийн гадна талбай, “Ногоон төгөл” болон Баян-Өндөр уулын энгэрт мод тарихаар төлөвлөсөн байна. “Ногоон төгөл”-өөс эхэлж байгаа намрын мод тариалалтад Механикийн хэлтэс
-
Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд, одон медаль гардууллаа.
-
-
Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногийг Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2009 оноос хойш Монгол Улсад тэмдэглэж ирсэн энэхүү өдрүүдийг энэ онд “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн дор цуврал арга хэмжээ хэрэгжүүлэн тэмдэглэж байна.
-
“Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна” гэж 12 дугаар ангийн М.Анужин ярилаа.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх, их сургуулийн хотхоныг байгуулах ажлыг үе шаттай эхлүүлж, хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийж санал бодлоо солилцлоо.
-
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцож, баяр хүргэв.
-
Агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” компани өнөөдөр Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж “Ковид-19” цар тахлын улмаас Бүгд Найрамдах Казахстан Улсад гацсан 95 иргэнээ эх оронд нь авчрахаар нислээ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт ажиллаж, тагнуулын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
-
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүйг анхааруулж байна.
-
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 12. Сумъяа гараг. Тооно дой, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр.
-
Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай.
-
Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
-
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт удахгүй суурилагдах шинэ тээрмийн хяналтын угсралт тус хэсгийн засварын талбайд хийгдэж байна. Өмнө нь баяжуулалтын нүсэр тоног төхөөрөмжийн хяналтын угсралтыг үйлдвэрлэгч компанийн инженерүүдтэй хамтарч хийдэг байсан бол энэ удаа коронавирусын дэгдэлтээс үүдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч байна.
-
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн цогц хөтөлбөрийн нэг “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав - Сайн харилцааны үндэс” сургалтыг ажилчин 300 аавыг хамруулан зохион байгуулж байгаа. Сургалтын 2-р шатны үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Сайн аавууд энэ өдрийг зөвхөн хүүхдүүддээ зориулж байгаа юм.