-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
-
Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн оройн 18 цагаас эхлэн Хөвсгөл аймгийн Анчигасын даваа орчим үйл ажиллагаа явуулдаг Agartha Resort жуулчны бааз Хөвсгөл далай руу бохироо цутгаж байна гэх мэдээлэл цахим, олон нийтийн сүлжээгээр нийтэд тархсан.
-
Баяр амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа тул
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа.
-
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдлоо. Тодруулбал, 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.
-
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо.
-
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 28. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.
-
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.
-
Өмнөговь аймаг, Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Кёнсанбуг аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгуулсан.
-
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байна.
-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба "Шарилжгүй Улаанбаатар аян"-ыг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дахь удаагийн аян өнөөдөр эхэлж байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс долоодугаар сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг.
-
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос
-
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажжлын хэсгийг
-
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын БИД ХАМТДАА үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь ОРОН НУТАГТ ДУТАГДАЛТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР юм.