-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.
-
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу суурьшлын бүсэд могой олдсон байна. Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх 2 зүйлийн могой тархсан байдаг.
-
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
-
БЗД-ийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны автозамыг шинэчлэх ажлын хүрээнд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.
-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Шинжлэх ухааны академи болон Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа. Монгол Улс хөгжлийн бүх үедээ шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсээр ирсэн. Улсын болон салбарын хөгжлийн суурь нь шинжлэх ухааны судалгааны үр дүн байх ёстой.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарын хөгжилд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэлтэй салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн реформ хөдөлгөөний төлөөллийг урьж уулзлаа. Боловсрол бол зөвхөн ганц яамны биш нийгмийн асуудал гэж үздэг, энэ агуулгаар боловсролын шинэчлэлийг хууль тогтоогч, бодлого боловсруулагч,
-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Иргэн, гэр бүлд зориулсан "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
-
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.
-
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
-
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлж, одоогоор газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна.