Үйлийн үр гэж байдаг бол үнэндээ Ч.Ундрамыг л тойрон эргэлдэх боллоо. Улс төрд шинэ залуу, боловсролтой гишүүн нэмэгдлээ хэмээн дарцаглаж явсан нь гурван жилийн өмнөхөн дөө. Сэлэнгэ аймагт төрж өсөөгүй ч аавынхаа нутагт нэр дэвшихээр очиход нь цаашаа гэх хүн байгаагүй. Нэг талаасаа боловсролтой, мөнгөтэй хүнийг цаашаа гэх хэн байхав дээ. Цагтаа Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэх гишүүн байж ирсэн тэрбээр Ардчилсан намаас бус МАН-аас нэр дэвших эрхтэй болж, аавынхаа нутагт бараг анх удаа хөл тавьсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн тэргүүн эгнээнд явсан түүний гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн үйлдэж байгааг түүний нөхөр Б.Наранцацралт ил болгосон.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “…Уг нь би энэ бүхнийг УИХ-ын гишүүний нэр хүндийг бодож, чимээгүй өнгөрье, хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг ярилцаж 50, 50 хувьтай байя гэж санал тавиад 2022.04.05-ны  өдөр гэрээсээ хөөгдсөн өдрөөс хойш тууштай, чимээгүйхэн хүлээж байсан. Учир нь чи хөдөө, гадаадад  байнга томилолтоор явдаг гэртээ байхаасаа байхгүй нь их, бас УИХ-ын гишүүн болсноос хойш ууж, идэх, наргиж, цэнгэх чинь хэрээс хэтэрсэн. 7 хоногийн  2-3 өдөр байнга архи ууж, согтуу хөлчүү ирэхдээ ихэнхи тохиолдолд хэтрүүлсэн байна. Шөнө дөлөөр гэртээ орж ирээд  зүгээр унтахгүй агсан согтуу тавьж, хүүхдүүдээ айлгаж ичээнэ. Бусад олон зүйлийг нуршиж болох ч зөвхөн энэ ШАЛТГААН-аас болж, би хүүхдүүдээ чамд үлдээж чадахгүй байгаа юм. 

Би энэ амьдралд туулах ёстойгоо туулж яваа, ханилсан хань минь гэж бүх зүйлийг чинь алдаа, оноотой, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хоёр хүүхдийн минь эх гэж хүндэлж, хайрлаж, тэсэхийн аргагүй олон зүйлийг тэвчиж, сохор, дүлий, хэлгүй мэт дуугүй явж, айлын нөхөр, эр хүний хувьд хэнээс ч гарамгүй ухаан, тэвчээр гаргаж ирсэн. Үүнийг чи ч сайн мэддэг, тоглоом, шоглоомоор ч надад хэлдэг л байсан. Ч.Ундрам аа! Чи өөрийнхөө ичгүүргүй, бусармаг, садар самуун, хөнгөн завхай явдлыг миний явдал болгон намайг харлуулж, өөрөө энхийн цагаан тагтаа болж үлдэхгүй ээ. Энэ ариун явдал уу?  Та нарын ёс суртахуун номлож,өндөр төрийн хойморт залардаг гишүүний чинь тангараг, ёс суртахуунтай харшлахгүй юу? 

Ч.Ундрам УИХ-ын гишүүн болохынхоо өмнө МУИС-д  дэд захирал хийж байсан. 2019  оны 11 сарын 15-ны шөнө дунд. Гэртээ 2 хүүхэдтэйгээ ханиад хүрч, өндөр халуураад (улс орон даяар томуугийн А-гийн төрлийн вирус дэгдээд  байсан үе) хэвтэж байхад үүдний хаалганы код дуугарч чи орж ирэх шиг болсон. Орилж хашгирахгүй болохоор нь ашгүй ганц удаа ч болов  эрүүл ирж гэж бодоод буцаад зүйрмэглэх аядсан. Унтлагын өрөөнд орж ирэхгүй удаад, гал тогооны өрөөнд үл мэдэг чимээ гараад байхаар нь чамайг тасраад явж чадахгүй байгаа юм байх гэж бодоод босож очоод гал тогооны гэрэл асаатал нүдэндээ итгэхээргүй зүйлийг олж харсан.

Эхнэр маань нэг танихгүй эрэгтэй хүнтэй шалдан, гал тогооны ширээ түшээд сэкс хийгээд зогсч байсан. Хоёулаа  согтуу. Үнэндээ шоконд орж, зүүд мэт л санагдсан. Эхнэр маань  гэртээ танихгүй эрэгтэй хүнтэй ёс бус үйлдэл хийж, адгуус шиг авирлаж байхыг нүдээр харах байтугай төсөөлж ч байсангүй.

Гэрэл асч, намайг зогсож байхыг хараад чи цочиж үүдний зочны 00-ын өрөө рүү орилоод  гүйсэн. Би чамайг нэг алгадаад нөгөө нөхрийг барьж аваад балбачихсан. Айлын гэрт эхнэрийг нь эзгүйчилсэн завхай эр ум хумгүй хувцасаа эгэлдэрсэн болоод гутлаа ч өмсөлгүй, өвлийн хүйтэнд хөл нүцгэн, манай гэрээс зугтаж гарсан. Тэр эрийг гарсных нь дараа нэг утас дуугараад байхаар нь олоод хартал “Түмээ” гэсэн дугаар дуудаж байсан. Аваад чагнатал чиний зугаацсан (манайхаас хөл нүцгэн зугтаж гүйдэг) эрийн эхнэр нь байсан. Садар мунаг нөхөр ум хумгүй зугтахдаа утсаа орхисон тул эхнэрт нь бүх үнэнийг нь хэлээд тавьсан. Эхнэр нь “Ямар заваан юм”, “бузар амьтан” гэж орилоод л үлдсэн.

Энэ хооронд чи хувцасаа ашгүй өмсчихсөн, “ичсэн хүн, хүн ална” гэгчээр утга учиргүй хэрүүл өдөж, намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, агсарч надтай хэрүүл хийж эхэлсэн. Ээж рүүгээ залгаж, намайг зодлоо гэж хэлсэн. Бас миний хажууд аав руугаа залгаад “Цацка намайг зодлоо” гээд уйлж унжиж байсан. Худлаа яриад байхаар нь би утсыг нь булаагаад аавд нь манай гэрт сая болж өнгөрсөн үйл явдлыг хэлэхэд “яадаг ээж шигээ П вэ” гээд утсаа тасалсан…” хэмээн бичсэн байдаг. Түүний дараа Д.Заяабаатарын гэрт нь орхисон гэх гутлын зургийг цахим хуудаснаа оруулж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Улаан бал” нэвтрүүлэгт орж өөрийгөө буруугүй гэдгийг нотлохыг оролдсон. Азаар ч юм уу, золоор ч юм уу тухайн үед Төв талбайд нүүрсний хулгайг илчилэх сүрт жагсаал болж байсан тул өндрийг авалгүй тэгсгээд намжсан. Түүнээс хойш Төрийн ордонд үзэгдэхээ больж, цахим орчинд байр сууриа илэрхийлэх нь эрс багассан. Тойрогтоо хаа нэг үзэгдэхээс өөрөөр ил гарсангүй.

Түүний дараа Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн охиныг ширээний ард хоол идэж байхад нь үсдэн сандалтай нь хойш татан унагаж байгаа бичлэг оруулсан нь дахин шуугиан дэгдээсэн. Иргэдийг бухимдуулсан зүйл нь төрүүлсэн охиноо “Би чамайг тэжээж байна. Зайл чи” хэмээн хэлсэн явдал юм. Үр хүүхэд эцэг эхээ захиалж төрөх биш. Үр хүүхэддээ ингэж хатуурсан түүний асуудлыг УИХ-ын Ес зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой хэмээн иргэд гарын үсэг зурж хүргүүлсэн байдаг. Ямартай ч тэр асуудал хэлэлцэгдэлгүй тэгсхийгээд намжаад өнгөрсөн. 

Видео тоглуулагч
 
 
 
00:00
 
01:12
 
 

Гэвч УИХ-ын гишүүн Ч.Ундрамын твиттер дэх бот хаяг ил болж шуугиан тариад байна. Эрхэм гишүүн твиттер хуудсаараа цахим тайлангаа нийтэлсэн бөгөөд түүнийхээ дор өөрийнхөө хаягаар “3 дахь тайлан гэнэ. Зөв зөв” хэмээн жиргэсэн байв. Улмаар уг сэтгэгдлээ устган “Орон нутгийн багш” гэх хаягнаас дахин тус сэтгэгдлээ нийтэлсэн нь олны анхаарлыг татаад авлаа. Харин түүний туслах А.Сарантуяа “УИХ-ын гишүүн Ч.Ундрам орон нутагт томилолтоор сүлжээгүй газар ажиллаж байгаа юм. Миний бие гишүүний туслахын хувьд твиттер хаягаар нь тайланг нийтэлсний дараа өөрийг хаягаар коммент бичиж байна гэж андууран, алдаа гаргаж олон нийтэд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье” хэмээн жиргэсэн. Ингэт “Орон нутгийн багш” гэх хаяг Ч.Ундрам гишүүний бот хаяг болох нь батлагдсан.

Тэгвэл тус бот хаягаар намынхаа гишүүдийг намнаж явсан нь цахим орчинд ил болж мордохын хазгай гэгч боллоо. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэгчлэн Ч.Ундрам гишүүн ч барцад ихтэй л байна даа. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг дээ…

    

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа