- Сэтгүүлч
- 2020/09/11
- 451
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 24. Сугар гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр.
Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Усны эм орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Санал болгох
-
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Барх...
-
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болн...
Сэтгэгдэл