
- Сэтгүүлч
- 2024/08/14
- 144
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад энэ сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй, “М” нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ТНБ-ийн дарга Л.Мөнхзул НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ана Брайан Нугререста...
Сэтгэгдэл