- Сэтгүүлч
- 2020/09/22
- 990
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авлаа. Номундалай 1-р лаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Энэ дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан сургууль ашиглалтад орлоо.
Тус сургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэв.


Санал болгох
-
Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад о...
-
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл