- Сэтгүүлч
- 2020/09/22
- 982
Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо
Эрдэнэт үйлдвэрийн 9 дүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн гарлаа. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөө 105.2 хувиар биелсэн бол хөрс хуулалтын ажил төлөвлөснөөс 33.9 мянган метр кубээр илүү буюу төлөвлөгөө 105.1 хувийн биелэлттэй байна. Уурхайчид нийт 1884.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөгөө 105.1 хувиар биелүүллээ. Харин баяжуулагчид 1662.6 мянган тонн хүдэр боловсруулсан байна.
Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 98.1 хувь, молибдены агуулга 118.9 хувь байгаа бол зэсийн металл авалт 100.6 хувиар, молибдены металл авалт 109.1 хувиар тус тус биелэв. Баяжмал дахь зэсийн агуулга 101.7 хувиар, молибдены агуулга 104.9 хувийн биелэлттэй гарчээ. Сарын эхний 20 хоногт нийт 31232.4 тонн зэсийн баяжмал, 243.5 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 104.9 хувиар давж биеллээ.

М.Балжинням
Санал болгох
-
Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад о...
-
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл