
- Сэтгүүлч
- 2025/01/14
- 182
Төлөвлөгөөт хяналтаар 25 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 464 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Нийслэлийн Боловсролын газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн төв хэсгээр хална.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.16/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл