
- Сэтгүүлч
- 2025/01/29
- 205
“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно
Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг ирэх хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.
Ат, тайлаг, торомны уралдаан, буухиа уралдаан, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болно.
Түүнчлэн “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаас бүрдэх тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд тэмээчдийг харьяалал харгалзахгүй нээлттэй оролцуулах юм байна.
Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 2-нд болж, Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэ...
Сэтгэгдэл