Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр Үндэсний урлагийн их театр, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвлөмж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хуулийг хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүллээ.
Авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Ойн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар, Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ”, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг байгууллага дахь төсвийн хөрөнгө, зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг сургалтад 11 байгууллагын 787 албан тушаалтныг хамруулав гэж АТГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard...
-
2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл