
- Сэтгүүлч
- 2025/03/06
- 156
Улаанбурхан өвчний зургаа дахь тохиолдол 7 сартай хүүхдэд батлагдлаа
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлга 2025 оны гуравдугаар сарын 04-ний өдөр ёслол төгөлдөр боллоо. Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.
Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгалаа.


Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 2-нд болж, Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэ...
Сэтгэгдэл