
- Сэтгүүлч
- 2025/03/07
- 224
Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэӨнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.
Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 29-ний өдөр Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мө...
-
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэл...
Сэтгэгдэл