
- Сэтгүүлч
- 2025/03/11
- 153
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
Санал болгох
-
МИАТ ТӨХК нь 2025 оны 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн УЛААНБААТАР – СИНГАПУР чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ. Зорчигч та Си...
-
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд баяслаар цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2025-2026 оны ...
Сэтгэгдэл