
- Сэтгүүлч
- 2025/03/14
- 124
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гарг...
Сэтгэгдэл