
- Сэтгүүлч
- 2025/03/17
- 124
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц 100 хувьтай дуусжээ. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдс...
Сэтгэгдэл