Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 10-12 хэм дулаан байна.


2025 оны гуравдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн  дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа