
- Сэтгүүлч
- 2025/03/20
- 126
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ. Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд нийслэлийн сургуулиуд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу сурагчид танхимаар хичээллэхгүй.
Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана. III улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.
Харин хөдөө орон нутагт гуравдугаар сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал II улирлын амралт үргэлжилнэ. Дөрөвдүгээр сарын 14-нээс хичээл орно.
Санал болгох
-
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гарг...
-
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар минжийн голын бэлчир" гэдэг газар гарсан түймрийг 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:50 цагт, Сэлэнгэ аймгий...
Сэтгэгдэл