
Нийт шүүгчийн хуралдаан болно
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлолоо.
Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төсөл болон Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх эсэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэхээр тогтлоо.
Санал болгох
-
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд төв орон ...
-
2020-2024 онуудад уналтын шалтгаант осол гэмтэл тэргүүлсээр байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл