Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өгчээ.

Ингэснээр Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болж байна. Нийт өртөг нь 230 сая төгрөгийн өртөг бүхий киоск машиныг Төв аймгийн иргэд, олон нийтийн санал хүсэлтэд үндэслэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон гишүүдийн санал санаачилга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэмжлэгтэйгээр хурдан шийдвэрлэжээ.

Сум бүр киоск машинтай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс сумын ИТХ-ын дарга нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер гардуулан өгсөн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хүн амын төвлөрөл ихтэй ч интернэтийн сүлжээ муутай Батсүмбэр сумын Баянгол баг, Заамар сумын Хайлааст баг, Мөнгөнморьт сумын дунд сургууль, Жаргалант сумын Загдал, Талбулаг багт “Старлинк” төхөөрөмж гардуулжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа