
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 118 нь эмнэлэгт, нэг нь гэрээр эмчлүүлж байгаа бол 268 нь эдгэрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Санал болгох
-
2024 оны жилийн эцсийн байдлаар 101 мянган хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн байна.
-
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй ...
Сэтгэгдэл