
Улаанбаатар хотод 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог
Засгийн газрын Шуурхай штабын хуралдаанд Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Өнөөдрийн байдлаар дүүрэг, хороо хооронд 168 мянган суралцагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна. Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.
Энэхүү асуудалыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж түгжрэл 31.7 хувиар буурна.
Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдийн 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ.
Үүнийг шийдэхийн тулд төр хувийн хэвшилийн түншлэлийг дэмжин хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд илтгэлдээ онцоллоо. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно.
Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийллээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно.
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гадаадаас ажиллах хүч авч буй асуудлаар Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл