Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл; цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.
 
Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. 
 
Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтсоны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
 
Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай.
 
Загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа