
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 5-ний өдөр Монгол-Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар бага зэрэг дулаарна.
2025 оны тавдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 6-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 08-нд тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Сэтгэгдэл