
Улаанбаатарт өдөртөө19 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.
2025 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Сэтгэгдэл