Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлж, Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. Энэ удаагийн чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Төсөв, төлөвлөгөө:

    • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль;

    • "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төсөл;

    • 2025 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан.

  • Эдийн засаг, татвар:

    • Нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төсөл;

    • Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд.

  • Хууль, эрх зүй:

    • Эрүүгийн хууль, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;

    • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл;

    • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай төсөл;

    • Улс төрийн намын, Үндэсний их баяр наадмын, Боловсролын ерөнхий, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл.

  • Засаг захиргаа, чуулганы дэг:

    • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл;

    • Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;

    • 2026 оны намрын ээлжит чуулганаар хийх хяналт шалгалтын цаглавар, хэлэлцэх асуудлын тогтоолын төслүүд.

  • Бусад:

    • Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Нийгмийн ажлын тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль;

    • Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай төсөл;

    • Хуучирсан хууль хүчингүй болсонд тооцох төсөл.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа