
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг есөн дүүрэг, инженерийн хангамж, авто зам, боловсрол, эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзаж, тухайн байгууллагын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудалтай нэг бүрчлэн танилцлаа.
Уулзалтаар энэ өвөл хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны гадна шугам сүлжээ, бохир усны насос станцын шинэчлэх зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэх, газар чөлөөлөлт, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор удааширч буй ажлыг эрчимжүүлэх хуваарьт уулзалтуудыг товлож, ажлын уялдааг хангаж ажиллахаар болов.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
-
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас наймдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Тодруулбал,
Сэтгэгдэл