Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажлын байрны нэр: Хангамжийн хэлтэс - Катеринг үйлчилгээний мэргэжилтэн
1. Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Нислэгийн үеийн катеринг үйлчилгээний эргэлтийн сав хэрэглэлийн тоо бүртгэл, чанар, стандартад тогтмол хяналт тавьж ажиллах;
• Гадны болон дотоодын гэрээт катерингийн байгууллагуудтай харилцан ажиллах, нислэгийн үеийн эргэлтийн сав, хэрэглэлийн тоо хэмжээг тухай бүр тулган бүртгэл хөтөлж ажиллах;
• Катеринг үйлчилгээний сав хэрэглэл, бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, тасралтгүй нөхөн хангалт хийх ажлыг хариуцах;
• Олон улсын болон орон нутгийн нислэгт батлагдсан нормын дагуу бараа материал нийлүүлэхэд хяналт тавих;
• Катеринг үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, тэдгээрт холбогдох зааварчилгаа өгөх, бүртгэл хөтлөх.
Тавигдах шаардлага:
1. Боловсрол:
• Бизнесийн удирдлага, эсхүл санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Англи хэлний ахисан дунд түвшин /upper intermediate/-ний мэдлэгтэй, катеринг үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
2. Ажлын туршлага:
• Мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
3. Тавигдах шаардлага
• Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшин /intermediate/-ний мэдлэгтэй байх;
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
• Багаар ажиллах, зохион байгуулах, харилцааны ур чадвартай;
• Хариуцлагатай, ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
•“МИАТ” ТӨХК-ийн ажилтны анкет; https://www.miat.com/download/miat-anket.pdf
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
• Англи хэлний мэдлэгийн түвшинг баталгаажуулсан шалгалтын онооны хуудас;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
• Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн
өргөдөл;
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа/
• Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-ийн лавлагаа/
Материал хүлээн авах:
Бүрдүүлсэн цаасан материалыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16.30 цаг
дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /105 тоот/
хүлээн авна.
Бүрдүүлсэн материалаа hr@miat.com хаягаар цахимаар илгээж болно.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 /1052/ (Даваа-Баасан, 08:00-16:30)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа