Та бүхэнд Перу улсад орших Мачу Пикчу гэх эртний инкүүдийн хотын тухай танилцуулж байна.  Мачу Пикчу (Англи хэл:Machu Picchu) буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.

Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.

Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.

Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм. Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 онд л гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байгаа хэрэг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа