Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотноо үргэлжилж байна. Өнөөдөр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар РИО-гийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Колумб, Саудын Арабын Хаант Улс, Бразил, Армени, Монгол Улсуудын санаачилсан Риогийн 3 конвенцын Талуудын бага хурлыг даргалагч улсуудын хамтарсан мэдэгдлийг баталж, өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийллээ.

Хамтарсан мэдэгдлийг гаргаснаар "Synergy Collaboration Platform"-д нэгдэн орж, уг платформоор дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудлуудын уялдааг хангуулахад төрийн болон төрийн бус оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих, чадавх бэхжүүлэх, бодит үр дүн, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа