Алдартан суутны өлгий нутаг Баяндалай сум хагас зуун буюу 53 жилийн дараа сүүлийн үеийн чанар стандартад нийцсэн 280 хүний суудалтай урлагийн заал, 150 хүний багтаамж бүхий бүжгийн заал болон номын сан, орон нутаг судлах музейн шинэ #Соёлын_төв-тэй болж өнөөдрийн билэгт сайн өдөр нээлтээ хийлээ.

Ард иргэддээ урлаг соёлоор үйлчлэх, соёлын өвийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалах хамгаалах, хүүхэд багачуудыг дуу, хөгжим, бүжгийн дугуйлангаар хичээллэх, түүнд дуртай болгоход дэмжлэг үзүүлж хөгжүүлэх, соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулахад хамгийн тохиромжит боломжийг бүрдүүлсэн томоохон хөрөнгө оруулалт юм. Энэ сайхан өргөөнөөс нутаг орныхоо нэр алдрыг дуурсгасан олон уран бүтээлчид, алдартан, гавъяатнууд төрөн гарах болтугай.

Нутгийн түмэндээ соёлын үйлчилгээг хамгийн ойроос, хамгийн хүртээмжтэй хүргэж ажиллах Соёлын төвийн хамт олонд ажлын амжилт хүсье.


 

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа