
- Сэтгүүлч
- 2020/11/24
- 685
ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв.
Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ.
Санал болгох
-
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэ...
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Сэтгэгдэл