
- Сэтгүүлч
- 2021/03/05
- 1865
Шадар сайд С.Амарсайхан "Мартын 8"-ныг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тун удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа.
Тэрбээр уриалгадаа,
"Уриалж байна! Эрсдэл байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид хамтдаа эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.
Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95 хувь хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна. Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөа болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг эрчүүд, эмэгтэйчүүдээсээ уриалж байна.
Санал болгох
-
Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гар...
-
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд О...
Сэтгэгдэл