
- Сэтгүүлч
- 2021/06/03
- 569
ОБЕГ: Усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа
Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1-р баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байдалтай цогцсыг гаргасан.

Мөн тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт усанд осолдсон байдалтай иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
-
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
-
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатары...
Сэтгэгдэл