- Сэтгүүлч
- 2021/08/31
- 1212
Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай, хэрэгсэл заавал хэрэглэхийг анхааруулав
Энэ сарын 28-29-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 543 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 105, орон нутагт 42 нийт 147 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд жолооч зорчигч нарыг орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдаа хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Санал болгох
-
Даатгуулагч та 1818.mn цахим системийн "Хөнгөлөлттэй эм" цэсэнд хандаж, ангиллаар болон эмийн нэрээр хайх, нөөцтэй эмийн санг ялган харах, эмийн тоо ширхэгээр н...
-
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног ...


Сэтгэгдэл