
- Сэтгүүлч
- 2021/11/10
- 553
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа
Энэ хүрээнд тус үйлдвэрийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Хаягдлын аж ахуй зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдээр орж, Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 820 мм-ийн 3-р шугам барьж байгуулах бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна. Мөн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музейг үзэж сонирхов.
Монгол улсад нефть химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, тэнд нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдийн арвин туршлага, дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд инженер техникийн багийнхан туршлага судалж байна гэж уг төслийн ажлын хэсгийн ахлагч онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2017 оноос хэрэгжиж буй бөгөөд одоо бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байна.
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
Санал болгох
-
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
-
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатары...
Сэтгэгдэл