НЗДТГ, Удирдлагын академитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу хамтарсан сургалтыг удирдан явуулах Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн 53 сургагч багш хамрагдлаа. Сургалтаа амжилттай дүүргэсэн сургагч багш нарт Удирдлагын академийн багц сургалтын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулах эхлэл тавигдсан. Хамтарсан сургалтыг зохион байгуулснаар төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа