
- Сэтгүүлч
- 2021/12/01
- 718
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Наймдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсэг, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна.
-
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж , үерийн түвшинг 45 см даван үерлэж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл