
- Сэтгүүлч
- 2021/12/10
- 588
“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг тэмдэглэж байна
Энэ жил “Эрдэнэт хотын өдөр”-өөр Ерөнхий боловсролын сурагчдад “Эрдэнэтийн алдартнууд” сэдвээр хичээл зааж, эрүүл мэндийн төвүүд шинэ барилгаа хүлээн авах юм байна. Мөн Эрдэнэт хотын болон анхдагч илгээлтийн эздийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, үндэсний бөхийн барилдаан, Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөнд цэцэг өргөх, МХЗЭ-ийн байгууллагын нэрэмжит дурсгалын хөшөөний нээлт зэрэг ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдана. Түүнчлэн Монголын Зураач, урчуудын холбоо болон Гэрэл зургийн холбооны уран бүтээлчид Эрдэнэтийн түүх, хөгжил дэвшил, онцлогийг харуулсан бүтээлүүдээ дэлгэж, Музей, Сархиа цанын бааз, шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилгээг Эрдэнэтчүүддээ үзүүлэх аж.
Өнгөрсөн зуунд Монголчуудын бүтээн байгуулсан бахархалт Эрдэнэт үйлдвэрийг дагуулж, тавхан жилийн хугацаанд иж бүрэн хот суурин босгосон нь эдүгээгийн Эрдэнэт хот билээ. Дөч гаруй жилийн үүх түүхтэй хот, үйлдвэр хоёр өнөө цагийн Монгол орны хөгжлийн нүүр царай, нэрийн хуудас болон урагшлан дэвжиж буйг тодотгож өгдөгөөрөө “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр” -ийн ач холбогдол оршдог юм.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
-
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дуга...
Сэтгэгдэл