Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Тус бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулж,  2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

- Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн 7011-9498, 7577-9498 утсанд хандаж, лавлагаа мэдээлэл авах боломжтой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа