
- Сэтгүүлч
- 2022/02/22
- 614
Хятад улсын Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асанг авлига авсан хэргээр баривчилжээ
Хятадын Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асанг авлигын хэргээр баривчилсан явдал нь одоогоор Бээжингийн олон сарын турш хэрэгжүүлж буй авлигын эсрэг компанит ажлын хамгийн сүүлийнх бөгөөд уг ажлын хүрээнд санхүүгийн салбарын 20 гаруй албан тушаалтан баригдаад байна.
Ням гарагт Ардын дээд прокурорын газраас Хэ Синьшяныг хээл хахууль авсан, хууль бус зээл олгосон, гадаадын орд газруудыг нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж байгаа тухай мэдэгдэл гаргасан. Түүнийг Коммунист намаас хөхөөс өмнө буюу есдүгээр сард шалгаж эхэлсэн байна.
Хятад улс аравдугаар сард санхүүгийн байгууллагад чиглэсэн, хээл хахуулийн эсрэг тэмцлийг орон даяар эхлүүлсэн бөгөөд тус улсын 54 их наяд долларын эргэлт бүхий санхүүгийн системд хийсэн шалгалтын явцад 20 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн 2013 онд тэтгэвэртээ гарсан тус банкны дэд ерөнхийлөгч асан Цай Эшенгийг хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилжээ.
Хятадын Засгийн газрын удирдлаган дор, бодлогын банк хэлбэрээр 1994 онд байгуулагдсан Хятадын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдэд Сангийн яам, Үндэсний нийгмийн хамгааллын сан зэрэг газрууд багтдаг байна.
Санал болгох
-
Нью Жерси мужийн сенатч асан Боб Менендез авлига, хахуулийн хэргээр буруутгагдаж, 11 жилийн хорих ял сонслоо.
-
БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ авлигыг “Хятадын Коммунист намын хамгийн том аюул” гэж тодорхойлоод, эрх баригч намд урт хугацааны...
Сэтгэгдэл