
- Сэтгүүлч
- 2022/03/11
- 540
Шинэ сэргэлтийн бодлого Эрдэнэт үйлдвэрт хөгжлийн шинэ боломжуудыг нээнэ
Форумын эхний хэсэгт “Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь ”, “Шинэ сэргэлтийн бодлогтой уялдуулах хууль, эрх зүйн шинэчлэл”, “Шинэ сэргэлтийн бодогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо”, “Цар тахлын үед үүссэн тээвэр, ложистик, хил, гаалийн нөхцөл байдал ба боомтын сэргэлт”, “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш”, “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулах юм.
Түүнчлэн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа дэд сэдвийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд”, “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа” болон “Их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүссэн сорилтууд, цар тахлын нөлөө”, “Томоохон төслүүдийн үр өгөөж, нийгэм, эдийнзасагт үзүүлэх нөлөө” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх чиг баримжаагаа тодорхойлж, уриалга гаргана.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл