- Сэтгүүлч
- 2022/03/15
- 698
Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөснөөр жилд 38 сая тонн хүдэр боловсруулах нөхцөл бүрдэнэ
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт өрнөж байна. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай дөрөвдүгээр шугамын энэхүү өргөтгөлийн ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явц 80 орчим хувьтай явна.
Дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээг жилд 38 сая тоннд хүргэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү өргөтгөлийг 2015 онд баригдсан ижил хүчин чадалтай гуравдугаар шугамын ажилтай харьцуулахад бүтээн байгуулалтын өртөг зардал 20 орчим хувиар хямд төдийгүй ХБНГУ-ын АВВ фирмийн цахилгаан тоног төхөөрөмж суурилуулснаар ашиглалтын зардал буурах, бүтээмж нэмэгдэх юм.
Түүнчлэн хагас өөрөө нунтаглалтын тээрэмд Австрали улсын Bradken компанийн хуягийг суурилуулснаар хуягны ашиглалтыг зургаан сараар нэмэгдүүлнэ. Мөн дахин нэг бөөрөнцөгт тээрэм суурилуулах зай талбайг барилгад тооцон тусгажээ. Ингэснээр ирээдүйд дөрөвдүгээр шугамын хүчин чадлыг жилд найман сая тоннд хүргэх боломж бүрдэх юм.

Я.ЭНХТУЯА
Санал болгох
-
Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер тө...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүрг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл